2021-06-30 13:151min00

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг наймдугаар сарын 31-ныг хүртэл сунгав

279760-01062021-1622519634-1042941224-bolortuya

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг наймдугаар сарын 31-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн буюу улбар шар түвшинд 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах бөгөөд хариуцлагын гэрээ гэх мэт зүйлээр зарим үйл ажиллагааг хэсэгчлэн нээх зэрэг шийдвэрийг цаг тухайд нь гаргаад явна гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Тэрбээр “Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт коронавируст халдвар хүн амын дунд тархсан буюу “Улаан” түвшинд байгаа. Мөн олон улсад коронавирусийн мутацид орсон хувилбар түгээмэл тархаж буйтай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан” гэв.

Б.Ирээдүй

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй