Хүний эрхийн үндэсний комиссоос Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах санал гаргаж Засгийн газарт хүргүүлсэн байна.
Уг саналд “Хүүхдүүдийн дунд коронавируст халдварын тархалт, өвчлөл өндөр, эрүүл мэндийн салбарын нөөц, чадавх хүрэлцээгүй байгаа энэ үед хурдан морины уралдааныг зохион байгуулах нь оновчтой шийдвэр гэж үзэхгүй байна. Түүнчлэн 2021 оны зургаадугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын нутагт өөрийн морийг хөлсөлж байсан 11 настай хүүхэд мориноос унаж 50-100 метр газар моринд чирэгдсэний улмаас гэмтэл авч, биеийн байдал нь хүнд байна” хэмээжээ.
Л.Баяр