Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам, тусламж үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээг батлах тухай Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал энэ оны 04 дүгээр сарын 30-ны өдөр батлагдан гарсан.
Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан тусламж үйлчилгээний зардлыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу санхүүжүүлэх ажлыг ЭМДЕГ-аас хэрэгжүүлэн ажиллаж байна.Ингэхдээ (КОВИД-19)-ийн эсрэг тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэлийг хянасны үндсэн дээр санхүүжилтийг олгодог.
3 сарын 1-нээс 5 сарын 10-ны хүртэлх хугацаанд дархлаажуулалт хийсэн нийслэлийн 38 эрүүл мэндийн байгууллагад 4,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олголоо. 4,2 тэрбум төгрөг буюу 91,3 хувь нь 8 дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хувиарлагдсан.
Өнөөдрийн байдлаар 5 сарын 11-нээс 6 сарын 15-ны хугацаанд дархлаажуулалт хийсэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас гүйцэтгэлийн нэхэмжлэлээ ирүүлсэн тохиолдолд 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдохоор хүлээгдэж байна.
Иймд дархлаажуулалт хийсэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд invoice@emd.gov.mn хаягаар гүйцэтгэлийн нэхэмжлэл болон санхүүгийн анхан шатны баримтаа цаг тухайд нь ирүүлж, санхүүжилтээ авч байхыг анхааруулж байна.