Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ аймаг, сумын хэмжээнд баяр наадам тэмдэглэхгүйг гэж мэдэгдлээ.
Дархан-Уул аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал “Сумдын удирдлагуудад сумын нутаг дэвсгэрт ямар нэг ой, баяр наадам тэмдэглэхгүй байх үүрэг даалгаврыг 14 хоногийн өмнө өгсөн. Харин уяачдыг улсын наадамд оролцох боломжийг нь хангаж өгсөн.
Мөн долдугаар сарын 20-ноос хойш аймаг, сумд наадам тэмдэглэх эсэхийг шийднэ гэх хугацааг аймгийн Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сарын 1-н болгосон. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1-н хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт баяр наадам, ойн ямар нэг албан ёсны арга хэмжээ зохион байгуулахгүй” гэлээ.
““
Л.Баяр