2021-06-29 13:121min00

С.Амарсайхан: Маргааш 10 мянган тун Спутник вакциныг хүлээн авна

amarsaihan1

Манай улс өндөр настнууд буюу 65-аас дээш насны хүмүүст ОХУ-ын Спутник V вакциныг дөрөвдүгээр сарын сүүлээр хийсэн.

Тодруулбал, 20 мянган ахмад Спутник V вакцины нэгдүгээр тунг хийлгээд 50 шахам хонож байна. Тэгвэл вакцины хоёрдугаар тунг маргааш ОХУ-ын талаас нийлүүлэхээр болсон байна.

Энэ талаар УОКын дарга, Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Тэрбээр “Спутник вакцины 10 мянган ширхэг 2-р тунг энэ сарын 30-ны өдөр, дахин 10 мянган тунг 7 дугаар сарын эхний хагаст ирүүлэхээ Оросын талаас мэдэгдлээ.

Цаашид тус вакциныг хувийн хэвшлийн байгууллагууд оруулж ирэх нөхцлийг бүрдүүлэхээр холбогдох газрууд ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын “Спутник V” вакцины 30 мянган тунг манай улс хүлээн авсан юм.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ковид-19-ын эсрэг вакцины зорилтот бүлгийн 1-р тунгийн хамралт 88,4 хувь , 2-р тунгийн хамралт 77,6 хувь, нийт хүн амын 1-р тунгийн хамралт 60,9 хувь , 2-р тунгийн хамралт 53,4 хувь тус тус байна” гэжээ.

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй