Долоодугаар сарын 16 буюу Баасан гарагийн ажлын өдрийг долоодугаар сарын 24-ны өдөр рүү шилжүүлсэн байна.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ийнхүү мэдээллээ.
Тэрбээр “Наадмын өдрүүдэд нийтдээ арваад хоног амралтын байдалтай байна гэсэн үг. Энэ үед төрийн албан хаагч нарыг болж өгвөл хотод биш цэвэр агаарт лагерь дээр байх боломжийг УОК олгож байна. Хөдөлгөөний нягтралыг бууруулах замаар хотоос зайдуу амрах нөхцөлийг хангаж өгч байна. Долоодугаар сарын 16 буюу Баасан гарагийн ажлын өдрийг долоодугаар сарын 24-ны өдөр рүү шилжүүлсэн байна.” гэлээ.
Л.Баяр