Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 27-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт 10 гаруй мянган шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 1,727 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 112,418 болж, нийт халдварын тоо 113,232 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 934 Улаанбаатар хотод, орон нутагт 790, эмнэлгээс шалгаалах гурав тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт арван таван хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 548 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 14,131 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 251
- Хүнд 1,210
- Хүндэвтэр 3,147
- Хөнгөн 9,523 хүн байна.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 996 хүн эдгэрэн гарсан бол 1,219 хүн гэрийн хяналтаас гарч, нийт 2,215 хүн эдгэрчээ. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 73,007 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 24,626 хүн байна.
Хоёр дахь дэгдэлт:
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 790 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 23,094 боллоо.