Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 23 цэгт 37 багийн 267 эмч, ажилтан ажиллана. Эдгээр цэгт нийт 12,904 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 5,322, II тунд 1,732, нийт 7,054 иргэн вакцин хийлгэжээ. Тодруулбал,
- жирэмсэн эх 115
- 12-15 насны 3,390,
- 16-17 насны 1,008 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тунг хийлгэсэн байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 994,186 иргэн I тунд, 877,379 иргэн II тунд хамрагдлаа. Мөн нийт 1,768 жирэмсэн эх, 12-15 насны 3,390 , 16-17 насны 11,699 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Л.Баяр