Сүүлийн 24 цагт 15 хүн коронавируст халдварын хүндрэлээр нас барлаа
2021-06-28 11:431min

Сүүлийн 24 цагт арван таван хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нийтдээ 533 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Л.Баяр
