Хүмүүс маш ихээр бухимдсан үедээ өөрийгөө хянах чадвараа алдаж, хийж байгаа зүйлээ ухамсарлаж чадахаа больдог. Ийм үед бусдад болон өөртөө ямар буруу зүйл хийж байгаагаа ч мэддэггүй.
Хүн бүрт уураа хянах, өөрийгөө тайвшруулах олон аргууд байдаг. Эдгээр аргууд нь шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал зарим тохиолдолд хүний биед эргээд муу үр дагавар авчирдаг. Тухайлбал уурласан үедээ, сэтгэлээр унасан үедээ юм идэж байж тайвширдаг дадал хүний ходоод гэдэс, хоол боловсруулах эрхтний системд нөлөө үзүүлж ходоодны шархлаа, түгжрэл, гэдэсний хямрал зэрэг сөрөг үр дагавруудад хүргэдэг байна. Иймд уурлаж, бухимдсан үеийн хүч энергиэ зөв удирдаж сурах нь хамгийн чухал байдаг.
Та уур бухимдлаа хэрхэн удирдахаа мэдэхгүй байвал дараах аргуудыг туршаад үзээрэй.
1. Уур бухимдлаа танин мэдэх
2. Уур бухимдлаа хүлээн зөвшөөрөх
3. Уур бухимдлаа удирдах