Хоёр сартай хүүхэд Ковид-19 өвчнөөр энджээ

Сүүлийн 24 цагт арван гурван хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар нийт 13 хүн нас барсан бөгөөд хоёр сартай 1 хүүхэд, 41-80 насны 12 хүн эндэж, нийт нас баралт 518 боллоо.
Сүүлийн саруудад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр хүүхдүүд их өвчилж байгаатай холбогдуулж нас барах тохиолдлууд ч нэмэгдэж байна. Хүүхдүүдийн хувьд гэр бүлийн хүрээнээс халдвар авч байгаа тул эцэг эхчүүд халдвараас өөрийгөө болон хүүхдээ хамгаалах хэрэгтэй.
Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Л.Баяр