Малчид, иргэдийн анхааралд: Маргааш өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байх мөн төв, говь, зүүн аймгуудын нутгаар хурц нартай, аагим халуун байх тул наршихаас болгоомжлохыг анхааруулж байна.
2021 оны 06-р сарын 26-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 27-29 хэм дулаан байна.
2021 оны 06 дугаар сарын 26-ны 20 цагаас 06 дугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 31-33 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 31-33 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
2021 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст, 7-р сарын 01-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 28-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-нд нутгийн зүүн хагаст аагим халуун байх боловч 29-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.