Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 25-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт 11,740 шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,362 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 106,452 болж, нийт халдварын тоо 107,262 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,227 Улаанбаатар хотод, орон нутагт 1,134, эмнэлгээс шалгаалах нэг тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт арван хоёр хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 505 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Мөн ковидын бус шалтгаант нас баралт хоёр бүртгэгдлээ. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 13,554 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 253
- Хүнд 1,093
- Хүндэвтэр 3,327
- Хөнгөн 8, 881 хүн байна.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 711 хүн эдгэрэн гарсан бол 461 хүн гэрийн хяналтаас гарч, нийт 1,172 хүн эдгэрчээ. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 68,751 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 24,424 хүн байна.
Хоёр дахь дэгдэлт:
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 1,134 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 21,362 боллоо.
М.Лхагвабаяр