Нийслэл хотын хэмжээнд засварын улмаас хаалттай байгаа авто замын мэдээллийг хүргэж байна.
Баянгол дүүрэг, Хасбаатарын гудамж, 6 дугаар бичил хорооллын арктай уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэл цэвэр усны шугамын ажлыг 2021.06.26-ны 06:00 цагаас долоодугаар сарын 10-ныг хүртэл хийнэ.
2021.06.24-ны 22:00 цагаас 2021.07.07-ны 06:00 цагийн хооронд БГД-ын нутаг Дилав Хутагт Жамсранжавын гудамж Хурд авто угаалгаас баруун тийш замд дулааны шугам солих засварын ажил хийгдэж, зорчих хэсгийг хаана. БГД-ийн 7-р хороо, 4-р хороолол Дилав Хутагт Жамсранжавын гудамж буюу ГССҮТ рүү явдаг дунд замын “Хурд” авто угаалгын урд талд баталсан зураг төслийн дагуу авто замыг сэтэлж, дулааны шугамын барилга угсралтын ажил хийнэ.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Их тойруугийн гудамж буюу Авто плаза төвийн уулзварын баруун талаас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хааж, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд ф900 мм-ийн цэвэр ус дамжуулах 4010 метр урт гол шугамын болон ф600 мм-ийн 1684.23 метр урт “9Б” бохир ус дамжуулах хоолой, шугамын барилга угсралт хийнэ. Уг ажил нь 2021 оны долоодугаар сарын 07-ны 06:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Жич: Доорх зурагт улаанаар тэмдэглэсэн хэсэгт ажил явуулна.
Олимпын гүүрэн доогуур буцаж эргэх буюу U-turn-ийг засварлах ажил хийх үеэр хэрхэн, хаагуур зорчих зураглалыг хүргэж байна. Гүүрэн доогуур эргэхгүйгээр доорх зураглал дээрх цэнхэр сумны дагуу хөдөлгөөнд оролцох боломжтой юм.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба