Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөсний дараа хамгийн анхны зарлигаараа Тамгын газрын даргаа томилжээ.
Тэрээр Шадар сайд асан Я.Содбаатарыг ЕТГ-ын даргаар томилсон бөгөөд Я.Содбаатар дөнгөж сая тамгаа гардаж авсан байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАРЫН НАМТАР
Янгуг овогтой Содбаатар нь 1974 онд төрсөн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр арван жилийн дунд сургуулийг дүүргэж, ШУА-ийн харьяа Технологийн дээд сургууль /одоогийн Улаанбаатар Их Сургууль/-ийг физикч-инженер мэргэжлээр, Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистрантур, Монгол Улсын Боловсролын их сургуулийн докторантурыг тус тус дүүргэсэн. Физикч-инженер мэргэжилтэй, түүхийн ухааны доктор. ШУА-ийн Бага чуулганы гишүүнээр 2016-2020 сонгогдон ажилласан бөгөөд одоо ШУА-ийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна.
1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
1999-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
2005-2008 онд Үйлдвэр худалдааны яамны дэд сайд,
2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд дарга, Улсын ерөнхий байцаагч,
2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга,
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга,
2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд,
2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар тус тус ажилласан.
Л.Баяр