Энэ сарын 24-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 269 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 184 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас орон нутагт 10, нийслэлд таван хүн гэмтэж, нэг хүн нас барсан бөгөөд хүүхэд өртсөн осол гэмтэл 4 бүртгэгдлээ.
Үүнээс гадна гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 34, орон нутагт 7 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8-д “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэж заасан байдаг. Иймд жолооч нарыг хүүхдийн аюулгүй байдлыг ханган хамгаалах суудал, хамгаалах бүс ашиглаж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.