Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.” гэж заасан.
Авлигатай тэмцэх газраас тус газрын дэд даргын албан тушаалд Гаваасүрэнгийн Азжаргалыг томилуулах саналыг Монгол Улсын Их Хуралд ирүүлсэн бөгөөд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулахаар Хууль зүйн байнгын хорооны 15 дугаар тогтоолоор шийдвэрлээд байна. Тиймээс томилгооны сонсголд оролцох хүсэлтэй этгээд хавсралтад байгаа “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2020 оны долдугаар сарын 5-ны өдрийн 17.30 цагаас өмнө munkhchimeg@parliament.mn цахим шуудангаар ирүүлнэ үү гэж хууль зүйн байнгын хорооноос мэдээлжээ. /Холбоо барих утас: 262727, 267155/
Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч
1.Гаваасүрэн Азжаргал
/Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч/
2.Хэзээ, хаана төрсөн: 1984 онд Улаанбаатар хотод төрсөн.
3.Нас, хүйс: 37 настай, эрэгтэй.
4.Yндэс угсаа: Халх
5.Ам бүлийн байдал: Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.
6.Хэзээ, хаана, ямар сургууль төгссөн мэргэжил, эрдмийн зэрэг, цол:
-1992-2001 онд Монгени бүрэн дунд сургууль,
-2001-2002 онд Оюуны оньс бүрэн дунд сургууль,
-2002-2007 онд ОХУ-ын Дотоод хэргийн их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
7.Мэргэшлийн бэлтгэл:
-2011 онд АНУ-ын Ази номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтой тэмцэх чиглэлээр,
-2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр,
-2017 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институтэд тус тус мэргэшсэн.
8. Ажилласан байдал:
-2002-2007 онд Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгааллын газрын 801-р ангийн эргүүлийн цагдаа,
-2007-2008 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч,
-2008-2013 онд Эрүүгийн цагдаагийн газрын 3-р хэлтэст төлөөлөгч,
-2013-2014 онд Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч,
-2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 3-р тасгийн дарга,
-2015-2016 онд Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга,
-2016-2018 онд Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн тасгийн дарга,
-2018 оноос одоог хүртэл Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байна.