Цагдаагийн ерөнхий газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй “Ирээдүйгээ хамгаалъя” аяны талаарх өнөөдөр /2021.6.24/ мэдээллээ.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:
Зуны дулаан цагт хүүхэд сүүдэрт тоглодог. Тиймээс жолоочид автомашинтай хөдөлгөөнд оролцохдоо эргэн тойрноо сайтар ажиглах хэрэгтэй.
Ой дөрвөн сартайгаас 13 хүртэлх насны хүүхэд зам тээврийн осолд өртөж байна. Он гарснаас хойш 13 хүүхэд зам тээврийн осолд орсноос долоон хүүхдийг хөдөлгөөнд оролцож эхлэхдээ мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Мөн нийт эцэг эхчүүд хүүхдээ машиндаа цоожилж үлдээхгүй байхыг анхааруулж байна. Халдварын тархалт өндөр байгаа цаг үед хүн бүр тусгаарлалтын дэглэмийг сайтар баримтлах ёстой гэв.
Мөн эцэг эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Л.Баяр