Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 23-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт арван нэгэн мянга гаруй шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,366 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 101,820 болж, нийт халдварын тоо 102,629 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,482 Улаанбаатар хотод, орон нутагт 879, эмнэлгээс шалтгаалах таван тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт арван гурван хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 482 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Мөн ковидын бус шалтгаант нас баралт хоёр бүртгэгдлээ. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 12,898 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 228
- Хүнд 1,221
- Хүндэвтэр 3,097
- Хөнгөн 8,352 хүн байна.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 601 хүн эдгэрэн гарсан бол 458 хүн гэрийн хяналтаас гарлаа. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 66,602 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 22,630 хүн байна. Жирэмсэн 470, 0-16 насы 2,355 хүүхэд коронавирусийн халдвар авч, эмчлэгдэж байгаа аж.
Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 879 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 19,188 боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
- Архангай аймагт +113
- Булган аймагт +41
- Сэлэнгэ аймагт +31
- Хэнтий аймагт +27
- Дорнод аймагт +37
- Сүхбаатар аймагт +32
- Говьсүмбэр +3
- Дундговь аймагт +50
- Төв аймагт +18
- Булган аймагт +41
- Хөвсгөл аймагт +86
- Баянхонгор аймагт +82
- Өвөрхангай аймагт +29
- Говь-Алтай аймагт +83
- Увс аймагт +65
- Ховд аймагт +21
- Баян-Өлгий аймагт +10
- Дархан-Уул аймагт +20
- Орхон аймагт +126 тохиолдол тус тус бүртгэгджээ.
М.Лхагвабаяр