Энэ Ням гаригт говийн бүс нутгаар өдөртөө +35+36 хэм, зүүн аймгуудын нутгаар +32+34 хэм, төвийн аймгуудын нутгаар +31+33 хэм хүрч халах төлөвтэй байна.
УБ хот орчимд өдөртөө +32+34 хэм хүрч халахын зэрэгцээ нарны хэт ягаан туяаны индекс сэрэмжлэх түвшинд хүрэх тул Ням гаригт үдийн халуунд аль болох гадагш гарахгүй байх, хүч их шаардсан ажил хийхгүй байх, жин үдийн халуунд сэрүүн, сүүдэртэй газарт байж, шингэн зүйл уухыг зөвлөе!
Өндөр настан, даралт болон зүрх судасны өвчлөлтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдэд анхаарал илүү хандуулж, наршихаас сэргийлээрэй!
Ням гаригт өдрийн цагаар гадуур явах ажил төлөвлөхгүй байж сайн амарч өнжих нь зүйтэй!