Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой асуудлаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Өнөөдрийн байдлаар Элсэлтийн Ерөнхий шалгалт өгөхөөр 40420 шалгуулагч бүртгүүлсэн. Элсэлтийн Ерөнхий шалгалтыг улс даяар долдугаар сарын 1-4-ний өдрүүдэд авахаар төлөвлөж байсан. Гэвч коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа учраас ЭЕШ-ын товыг хойшлуулах тушаал гаргаж, наймдугаар сарын хоёрдугаар хагаст буюу зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Хойшлуулах болсон үндэслэлээ тайлбарлая.
Одоогийн байдлаар шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 40420 хүүхдээс 1500 нь халдвар авч, нэгдүгээр хавьтагчаар тусгаарлагдсан байна.
ЭЕШ-ыг зохион байгуулалтад нийтдээ 9620 багш оролцох тооцоо гарсан. Эдгээр багш нарын тодорхой хэсэг нь коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Мөн 21 аймагт сумдаас ирж шалгалт өгөх хүүхдүүд хөл хорионд орж, шалгалтаа өгч чадахгүй нөхцөл үүссэн” гэлээ.
Л.Баяр