ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө. Коронавирусийн өвчний улмаас 459 хүн эндлээ. Эдгээрээс вакцины нэг тунг хийлгэсэн 175, огт хийлгээгүй 284, вакцины бүрэн тунг хийлгээд 14-өөс дээш хоносон 31 хүн байв.
Вакцины бүрэн тунг хийлгээд эндсэн тохиолдол бага байгаа нь вакцины нөлөө өндөр байгааг эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд тодорхойлж байна.
Манай улсад Vero Cell, AstraZeneca, Pfizer вакциныг хэрэглэж байна. Та өөрийн гэрт ойр байгаа цэгт очиж, өөрт тохирох вакцинаа хийлгэх боломжийг маргаашаас эхлэн нээж өгч байгаа. Харин нэгдүгээр тунг Vero Cell вакцин хийлгэсэн бол өөр төрлийн вакцин хийлгэж болохгүйг анхаарах хэрэгтэй.
Спутник V вакцины II дахь тунг хэзээ ирүүлэх талаар ОХУ-аас буюу үйлдвэрлэгч талаас хариу хэлээгүй байна. Уг вакцины хоёрдугаар тунг 21-90 хүртэлх хоног хэмээн тайлбарлаж байгаа.
Сүүлийн үед битүү орчин буюу гэр, албан тасалгаа зэрэгт халдвар илрэх нь их байна.
Таны эргэн тойронд вакциндаа хамрагдаагүй хүн байвал вакциндаа хамрагдахыг зөвлөхийг уриалж байна” гэлээ.
Л.Баяр