Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг УОК-ын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Зургадугаар сарын 22-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,213 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 99,459 болж, нийт халдварын тоо 100,263 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,179 Улаанбаатар хотод, орон нутагт 1024, зөөвөрлөгдсөн нэг, эмнэлгээс шалтгаалах есөн тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт арван хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 459 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Мөн ковидын бус шалтгаант нас баралт хоёр бүртгэгдлээ. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 12,479 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 207
- Хүнд 1,053
- Хүндэвтэр 3,149
- Хөнгөн 8070 хүн байна.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 621 хүн эдгэрэн гарсан бол 569 хүн гэрийн хяналтаас гарлаа. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 65,544 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 21,745 хүн байна.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 1,024 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 18,309 боллоо.
Тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
- Баянхонгор аймаг-154
- Говь-Алтай аймагт -64
- Говьсүмбэр аймагт-15
- Дундговь аймагт-36
- Увс аймагт-54
- Хөвсгөл аймагт – 72
- Баян-Өлгий- 3
- Ховд аймагт- 46
- Дархан-Уул аймагт – 58
- Орхон аймагт – 149
- Төв аймагт – 54
- Завхан аймагт- 30
- Сүхбаатар аймагт – 49
- Сэлэнгэ аймагт- 42
- Архангай аймагт -22
- Булган аймагт -31
- Өвөрхангай аймаг- 40
- Хэнтий аймагт- 75 тохиолдол тус тус бүртгэгджээ.
М.Лхагвабаяр