Баян-Өлгий аймгийн төвөөс урд зүгт 12 км-т, Бугат сумын төвөөс урд зүгт 6 км-т Хатуу багийн “Хасбаатарын хөшөө” гэдэг газар Ховд голын эрэгт хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу зургаадугаар сарын 21-ний өдрийн 21:34 цагт өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид 12 км замыг туулан 21:44 цагт хэргийн газарт очиж 1 цаг 21 минут ажиллаж нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргажээ. Улмаар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлж өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ