Латин нэр нь Ambystoma mexicanum гэх агаад зарим тохиолдолд түүнийг “алхадаг загас” гэж нэрлэсэн нь бий. Урт нь 20-30 см. Өдөр нь уснаас холгүйхэн хуурай газар буюу газрын хагархай, модны үндэс болон мэрэгч амьтдын нүхэнд нуугдаж өнгөрүүлдэг.
Шөнийг усны гүнд хөдөлгөөнгүй хэвтэж өнгөрүүлэхдээ ан хийнэ. Агнасан загасаа шууд залгин ходоодондоо 2-3 хоног боловсруулдаг. Ер нь амьдрах чадвар сайтай учир 2-3 долоо хоног өлсгөлөн байж чаддаг.
Амбистома маш сонирхолтой нэгэн шинжийг агуулдаг. Хазуулж шархадсан тохиолдолд хэдэн сарын дотор тухайн эрхтнээ нөхөн төлжүүлж чаддаг. Тэр бүү хэл, тархины тал хэсгээ нөхөн төлжүүлж чаддаг ажээ. Харин хөгширсөн буюу томорсон хойно энэ чадвар нь алдагддаг байна.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба