Коронавируст цар тахлын үеийн дархлаажуулалтын дараах гаж нөлөө, урвал хүндрэлийг бүртгэн мэдээлэх үйл ажиллагааг сайжруулах, энэ талаарх иргэдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор цахим судалгааг эхлүүллээ.
Хүний бие физиологийн онцлог, дархлааны тогтолцоо зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж вакцины дараах урвал хүндрэл өөр өөр хэлбэрээр илэрч болно.
Энэ үед гаж нөлөөг эрт мэдээлж, эмчийн зөвлөмжийг дагах нь чухал юм. Та ЭНД дарж судалгаанд хамрагдаарай.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам