Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас БНСУ-ын Технологийн паркуудыг дэмжих холбоотой харилцаа, хамтын ажиллагаа тогтоох зорилгоор энэ сарын 18-нд цахим уулзалтыг зохион байгууллаа.
Тус холбоо нь Солонгос улсын 19 технологийн паркуудын менежмент, зохион байгуулалт болоод хүний нөөцийг чадавхжуулах, сургалт, судалгааг хөгжүүлэх тал дээр ажилладаг. Түүнчлэн бүсийн инновацын төвүүдийг хөгжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх үүднээс бусад улс орнуудтай туршлага солилцох бүхий л чиглэлд дэмжлэг үзүүлдэг аж.
Цахим уулзалтаар БНСУ-ын Технологийн паркуудыг дэмжих холбоотой шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, цаашид хамтран төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх юм. Мөн технологийн гарааны компаниудын чадавхыг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зорилгоор тус холбооноос зохион байгуулдаг мэдлэг хуваалцах сургалтын хөтөлбөр, албан ёсны хөгжлийн туслалцаа хөтөлбөрт юм.
НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР