БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг 2021 оны 6 дугаар сарын 29,30-ны өдөр solongos.hudulmur-halamj.gov.mn вэб сайтаар цахим хэлбэрээр бүртгэнэ.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарийг 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зарлана. Шалгалтыг 2021 оны 7-р сарын 26-наас 9-р сарын 17-ны хооронд зохион байгуулж, тэнцсэн иргэдийн нэрийг 2021 оны 9-р сарын 23 -нд зарлана.
Бүртгүүлэхийг хүссэн иргэн нь:
- 18-39 настай Монгол Улсын иргэн
- Хорих ял шийтгэл эдэлж байгаагүй
- БНСУ аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй
- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй
- Өнгө ялгах чадвартай
- Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх шаардлага хангасан байх шаардлагатай.
Бүртгэл болон Онооны тогтолцооны шалгалтын дэлгэрэнгүйг http://hudulmur-halamj.gov.mn/content/36 , www.ezuvshuurul.mn ээс үзнэ үү.
Анхааруулга:
• Нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно
• Солонгос хэлний зохих мэдлэггүй бол бүртгүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Цахим бүртгэлийн solongos.hudulmur-halamj.gov.mn систем 2021 оны 6 дугаар сарын 29, 30 ны өдөр өглөө 09:00 цагт нээгдэж, 18:00 цагт хаагдана. Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар