Чойжин ламын сүм музейн Ядам сүмийг сэргээн засварлах төсөл АНУ-ын Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангаас шалгарчээ.
Уг төслийг Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан Дэлхийн хөшөө дурсгалын сан Монголын Урлагийн Зөвлөл хамтран хэрэгжүүлэх бөгөөд америк болон олон улсын сэргээн засварлагч мэргэжилтнүүд гар нийлэн ажиллана. Хоёр жил үргэлжлэх уг төслийн хүрээнд нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай болоод буй Ядам сүмийг хадгалж хамгаалж хойч үедээ үлдээх юм.
Одоогийн байдлаар Монголын урлагийн зөвлөл, Чойжин ламын сүм музей, Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төвөөс бүрдсэн төслийн ажлын хэсгийн баг сэргээн засварлах төлөвлөгөөг боловсруулж байна. Соёлын яамны дэргэдэх дэд сайдаар ахлүүлсан сэргээн засварлалтын мэргэжлийн зөвлөл мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллахаар болжээ.
Л.Баяр