Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 1500 км замыг явган туулж яваа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц өнөө өглөөний байдлаар 808 км замыг туулаад байна. Тэрбээр энэ хугацаанд Ховд, Говь-Алтай аймгийг туулан өнгөрч, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт дөрөв дэх өдрөө гүйж яваа юм.
Ахлах ахлагч Э.Даваажамц 2021 оны долоодугаар сарын 10-нд тохиох “Төрийн далбааны өдөр” Д.Сүхбаатарын талбайд барианд орох төлөвлөгөөтэй юм.
Л.Баяр