ШӨХТГ-аас Ковид-19 халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхбод нарт санал хүргүүлсэн байна. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр “Ковид-19 цар тахлын тохиолдол нэмэгдэн, эмнэлзүйн шинж тэмдэгээс хамаарч гэрт нь эмчлэх, тусгаарлах иргэдийн тоо өссөн. Хийсэн хяналт шалгалтын танилцуулгыг хүргэхээс гадна Ковидоор өвдсөн иргэд, хэрэглэгчдээ төлөөлөн Вирусийн эсрэг эмийг Эрүүл мэндийн даатгалд хамруулах, Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн төрөлд оруулах саналыг Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн Сайдад хүргүүллээ” гэжээ.
Н.Батаа