Гэрийн тусгаарлалтын үед хэрхэн зөв хооллох талаарх зөвлөгөөг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүргэж байна.
Иргэд давс, чихэр, өөх тосны хэрэглээгээ хязгаарлах, архи, согтууруулах ундаанаас татгалзахыг анхаарууллаа. Мөн эслэг агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, хангалттай хэмжээний шингэн уухыг зөвлөлөө. Түүнчлэн худалдан авалтаа төлөвлөж хүнсний бүтээгдэхүүнээ авах, хүнсний бүтээгдэхүүнээ зөв хуваарилж хэрэглэх, аль болох гэртээ хооллох, хоол бэлтгэх үеийн аюулгүйн зааврыг дагаж мөрдөхийг зөвлөсөн байна.