Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг УОК-ын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Зургадугаар сарын 20-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 11,295 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,268 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 95,033 болж, нийт халдварын тоо 95,819 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,404 Улаанбаатар хотод, орон нутагт 864 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт арван нэгэн хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 447 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Мөн ковидын бус шалтгаант нас баралт хоёр бүртгэгдлээ. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 12,145 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 226
- Хүнд 1,169
- Хүндэвтэр 2,993
- Хөнгөн 7,757 хүн байна.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 247, гэрийн хяналтаас 108 иргэн эдгэрсэн байна. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 63,945 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 19,734 хүн байна.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 864 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 16,351 боллоо.
Тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
- Баянхонгор аймаг-131
- Говь-Алтай аймагт -24
- Говьсүмбэр аймагт-25
- Дундговь аймагт-22
- Увс аймагт-49
- Хөвсгөл аймагт – 67
- Баян-Өлгий-5
- Ховд аймагт- 32
- Дархан-Уул аймагт – 96
- Орхон аймагт – 40
- Төв аймагт – 98
- Завхан аймагт-43
- Сүхбаатар аймагт – 37
- Сэлэнгэ аймагт-33
- Архангай аймагт -23
- Булган аймагт -34
- Өвөрхангай аймаг- 31
- Хэнтий аймагт-50
- Дорнод аймагт- 47 тохиолдол тус тус бүртгэгджээ.
М.Лхагвабаяр