Засгийн газар вакцинд хамрагдсан иргэдээ урамшуулж, 50 мянган төгрөг олгож байгаа билээ.
Тодруулбал, Засгийн газрын тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдааны үеэр сайд Б.Жавхлан “Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдийн дархлааг хадгалах, сэргээх зорилгоор 50 мянган төгрөгийн витаминжуулалтын багц бэлдэж байсан. Гэхдээ үүнийг вакцинд хамрагдсан иргэдийг урамшуулах хэлбэрээр бэлэн мөнгөөр тооцож олгох шийдвэр гаргалаа” гэж мэдэгдэж байсан юм.
Ингээд 1.8 сая буюу 88.6 хувь нь вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдаж, 50 мянган төгрөг авчээ.
Вакцинд хамрагдсан хүүхдүүдэд урамшууллын 50 мянган төгрөг олгоно гэж Сангийн яамнаас мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногоос жирэмсэн эмэгтэй болон 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхлээд байгаа.
Вакцины урамшуулал 50 мянган төгрөгийг өмнө нь 300 мянган төгрөг олгосон байсан данс буюу хүүхдийн мөнгөний дансаар олгох ажээ.
Л.Баяр