УБЦТС ТӨХК-иас 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр цахилгаан шугам тоноглолд засвар, үйлчилгээ хийх хаяг байршлын мэдээллийг хүргэж байна. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.
Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ гэж Улаанбаатарт цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.