Та цайнд хэр дуртай вэ? Мөн цай ууснаар таньд хэрхэн ашиг тустай болохыг мэдэх үү? МЭӨ 2737 онд Хятадын эзэн хаан Шен Нан санамсаргүйгээр цайг нээсэн гэдэг. Тэрбээр нэг өдөр цэцэрлэгт хүрээлэндээ буцалсан ус уугаад сууж байтал хажуугийн бутнаас навч хийсэн аяганд нь орсон аж. Навч буцалсан усанд хандлагдан, эргэн тойронд сайхан үнэр түгээхийг анзааран, ууж үзтэл сайхан амттай болсон байж.
Ингэж л цайг анх нээсэн байна. Амны цангаа, алжаал ядаргааг тайлж, нойр сэргээдэг гэж үнэлдэг гайхамшигт цайны түүх, ёс арвин их. Харин энэ удаад та бүгддээ бид цай хүний эрүүл мэндэд хэрхэн гайхамшигтайгаар нөлөөлдгийг мөн дэлхийд нэрээ түгээгээд байгаа нэгэн цайны тухай танилцуулъя.
-Цайны ид шид-
1. Өдөрт хоёр аяга цай уух нь зөнөгрөл болон альцгеймерийн өвчин тусах эрсдэлийг 55 хувиар, зургаа юм уу 10 аяга цай уудаг хүмүүсийнх 63 хувиар буурдаг аж. Цайнд байдаг байгалийн үл исэлдүүлэгч бодис болох полифенол нь хүний биед нөлөөлж тус өвчнөөс сэргийлэх “дархлаа” тогтоодог гайхамшигтай ид шидтэй.Цай уухын ашиг тус
2. Энэ төрлийн цайны хандаар нүүрээ байнга шавшихад арьс цэвэрхэн болохоос гадна уян хатан болдог. Бас үрчлээнээс хамгаална.
3. Мөн хөлийн судас бүдүүрэх, тархины даралт ихсэх шинж илэрвэл оройд бүлээн хар цайгаар хөлийнхөө булчинг шавшаарай. Хөл тань амрахаас гадна сайхан унтаж амарна.
4. Өглөө босоход зовхи тань бүлцийж хавдсан байвал хар цай болон байхуу цайны шаараар 15 минут жин тавиарай. Энэ нь зовхины хаванг бууруулахаас гадна булчинг сулруулж, нүдний даралт ихсэх өвчнөөс сэргийлдэг сайн талтай.
5. Байхуу цайнд хавдрын эсрэг бодис агуулагддаг гэсэн сонирхолтой судалгаа гарчээ. Байнга байхуу цай уудаг хүмүүс уудаггүй хүмүүсээс ойролцоогоор гурав дахин бага хавдар тусдаг гэсэн судалгаа гарсан байна.