Халдваргүйжүүлэлт:
Улсын хэмжээнд нийт 355 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдсэн 100.677,7 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 230 объектын 96.862,6 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.
Вакцинжуулалт:
Орон нутагт дархлаажуулалтын 65 цэгт хяналт тавин ажилласан бөгөөд дархлаажуулалтын явцад урвал хүндрэл, вакцины устгал бүртгэгдээгүй, илэрсэн зөрчилгүй байна. Зургаадугаар сарын 18-ны өдрийн байдлаар 21 аймгийн хэмжээнд өссөн дүнгээр БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Verocell вакцин 1.955,567 хүн/тун, ОХУ-ын Sputnik-V 1700 хүн/тун, БНСУ-ын AstraZeneca вакцин 4690 хүн/тун, АНУ-ын Файзер вакцин 65856 хүн/тун татан авчээ.
Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 8 цэгт хяналт шалгалт хийхэд цэгүүдээр өдөрт 30-100 хүн үйлчлүүлж байгаа бөгөөд вакциныг зааврын дагуу зохих хэмд хадгалж, хэрэглэж байв. Шалгалтаар дархлаажуулалтын явцад урвал хүндрэл, вакцины устгал бүртгэгдээгүй, илэрсэн зөрчилгүй байна. Эмнэлгийн ажилтнуудад тарилгын аюулгүй байдал, вакцин хадгалалт тээвэрлэлт, буцаалт, халдвар хамгааллын дэглэмийг баримталах, 16-17 насны хүүхдүүдийг фпайзер вакцинаар дархлаажуулахдаа ЭМ-ийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/368 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгчээ.
Aюултай хог хаягдал:
Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д өдөр бүр хяналт, тандалт хийж байгаа бөгөөд зургаадугаар 17-ны өдрийн байдлаар 178 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 34 тусгаарлан ажиглах байр, 20 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 19 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА, нийт 251 цэгээс 12441.37 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 12441.37 кг хогийг устгасанаас 10694.23 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1747.14 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 15 тээврийн хэрэгсэл, 62 хүн ажиллажээ.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:
Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постонд 269 байцаагч ажиллаж нийт 6461 авто машинаар нэвтэрсэн 13,974 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.
Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор орон нутаг руу гарах чиглэлд /2021.06.17-ний 17:00 цагийн байдлаар/ нийт 444 тээврийн хэрэгслээр 780 иргэн зорчсон бөгөөд 661 нь вакцины 2-р тунд бүрэн хамрагдсан, бусад нь ПГУ шинжилгээтэй байв.
Эх сурвалж: МХЕГ