Москва хотын дарга Сергей Собянин коронавирусын улмаас хэрэгжиж буй хязгаарлалтыг 6-р сарын 29 хүртэл сунгаж, шинэ арга хэмжээ авахаа мэдэгдэв.
Энэ долоо хоногийн турш өдөр бүр бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо буураагүй байна.
“Мутацлагдсан шинэ хувилбар тархаад байна. Энэ нь илүү хурдтай, илүү аюултай, эмчлэхэд хэцүү. Хүний дархлааны системд нэвтрэх чадвартай байж болзошгүй” гэж Сергей Собянин тус хотын нийтийн хоолны бизнес эрхлэгчидтэй уулзахдаа хэлсэн тухай РИА Новости агентлаг мэдээлжээ.
Энэ үеэр тэр вирусийн тархалтыг зогсоохын тулд илүү хатуу арга хэмжээ авч, ресторан, кафенуудыг хааж болзошгүйг анхааруулсан байна.
Халдварын шинэ давалгаа эхэлсэнтэй холбоотойгоор Москва хотод вакцинжуулалтад хамрагдах иргэдийн тоо гурав дахин өсөж, цаашдаа үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байгааг Собянин засгийн газрын хуралдааны үеэр мэдээлсэн байна.
Эх сурвалж: РИА новости агентлаг