Спутник V вакцины хоёрдугаар тунгийн хүлээлт нийгэмд их бий. Гэвч хэзээ ирэх нь доторхойгүй гэх хариултыг Эрүүл мэндийн яамнаас өгсөөр ирсэн юм. Харин С.Энхболд сайд өнөөдөр энэ сарын сүүлд ирэх сарын эхээр Спутник V вакцины хоёрдугаар тунг оруулж ирэх тухай яригдаж байгаа тухай мэдэгдлээ.
Тэрбээр “Манай улс Спутник V вакцины хоёр удаагийн татан авалт хийсэн. Эхний ээлжид 10,000 ширхэг нэг болон хоёрдугаар тунг оруулж ирж иргэдээ дархлаажуулсан.
Харин 20,000 тун вакциныг татан авах үед ОХУ-аас хоёр тунгийн хоорондох зай 21-90 хоног болно гэдгийг зарласан. Энэ хугацаанд бид вакциныг оруулж ирэх талаар ярьж байгаа бөгөөд Гадаад харилцааны яам энэ чиглэлд ажиллаж байна.
Ямартай ч энэ сарын сүүлч ирэх сарын эхээр Спутник V вакцины хоёрдугаар тунг оруулж ирэх талаар яригдаж байна” гэв.