Зургадугаар сарын 17-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,746 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 87730 болж, нийт халдварын тоо 88516 боллоо.
Сүүлийн 24 цагт арван нэгэн хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүс дунд 34 насны нэг, 71-92 насны 10 хүн байжээ.
Ингээд нийтдээ 411 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Л.Баяр