Зургадугаар сарын 17-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,746 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 87730 болж, нийт халдварын тоо 88516 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 2736 Улаанбаатар хотод, орон нутагт 860, эмнэлгээс шалтгаалах гурав, зөөвөрлөгдсөн долоон тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт арван нэгэн хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 411 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 10,758 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 193
- Хүнд 643
- Хүндэвтэр 2,860
- Хөнгөн 6,762 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 2505 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 61,725 боллоо.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс дунд 470 жирэмсэн эмэгтэй бол 2,014 нь хүүхэд байгаа юм. Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 15,899 хүн байна.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 860 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 13,886 боллоо.
Тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
- Баянхонгор аймаг-92
- Говь-Алтай аймагт -143
- Говьсүмбэр аймагт-8
- Дундговь аймагт-55
- Увс аймагт-28
- Хөвсгөл аймагт – 50
- Баян-Өлгий-20
- Ховд аймагт- 10
- Дархан-Уул аймагт – 34
- Орхон аймагт – 76
- Төв аймагт – 138
- Завхан аймагт-2
- Сүхбаатар аймагт – 30
- Сэлэнгэ аймагт-54
- Архангай аймагт -23
- Булган аймагт -7
- Өвөрхангай аймаг- 12
- Хэнтий аймагт-45
- Дорнод аймагт- 33 тохиолдол тус тус бүртгэгджээ.
М.Лхагвабаяр