Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар (аймгийн төвөөс хойд зүгт 322 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т, Ө-51°15”3”, У-100°15”00”) энэ сарын 17-ны өдрийн 08:41 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай нутгийн иргэд мэдээлжээ.