УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг халдвар авснаа “нууж” олон нийтийн арга хэмжээнд оролцсон тухай мэдээлэл цацагдсан байна. Энэхүү мэдээлэлд дараах тайлбарыг цахим хуудсаараа хийсэн байна.
Тэрбээр ” Зарим сайтуудаар иймэрхүү ташаа мэдээлэл гараад байгаан байна. Миний хувьд Ковид-19-н сэрэмжлүүлэг систем утсан дээрээ идэвхжүүлсэн байсан тул 1-р хавьтагч болжээ гэсэн энэ мессеж ирэнгүүт PCR өгч өөрийгөө тусгаарлаж, ойр байсан хүмүүст анхааруулж, шинжилгээ өгүүлж, өрхийн жор авч эм тариагаа гаднаас зөөлгөж байсан билээ.
Улмаар эмнэлэгт хэвтэх энэ өдрүүдэд урьд өмнөх зарим арга хэмжээний постуудаа нөхөн оруулж байсныг зарим сайт халдвар авчаад яваад байсан байна гэж буй бололтой.
Ковидоор өвдсөн хүний хувьд өөрийн мэдээллийг бусдад сэрэмжлүүлэг болоосой гэдэг үүднээс сошиал хаягуудаараа эмнэлгийн нөхцөл байдал болон өвчний шинж тэмдгээс пост хийсэн билээ.
Ковид цар тахлын ид дэгдэлд хүчтэй байгаа энэ цаг үед хэн хүнгүй сэрэмжтэй байж, энэхүү гар утасны систем болон бусад байдлаар анхааралтай байж, ташаа мэдээлэлд авталгүй хамтдаа давж гарахыг уриалж байна.” хэмээв.
Н.Батаа