УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа.
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалт явуулахад гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэн юм. Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх зургаадугаар сарын 25-нд тангараг өргөнө.
Л.Баяр