Эрүүл мэндийн яамнаас хүргэдэг ээлжит хэвлэлийн хурлаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 19 аймгийн 118 суманд хязгаарлалтын дэглэм тогтоосон байгаа тул иргэд хөдөө орон нутагт зорчихдоо тухайн орон нутгийн Онцгой комисстой холбогдож мэдээлэл, зөвлөмж авсны дараа хөдөлгөөнд оролцох шаардлагатай.
Халдварын тархалт өндөр байгаатай холбоотойгоор хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлүүлэхгүй байхаар шийдвэрлэснээс гадна амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан.
Иргэдэд хандаж хэлэхэд хязгаарлалтын дэглэм сул байгаа нь эрсдэл багассан гэсэн үг биш тул хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх шаардлагатайг сануулж байна” гэлээ.
Л.Баяр