Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Халдварын хэмжээ сүүлийн өдрүүдэд эрс өсч байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 25-44 насныхан хамгийн их өвдөж байгаа хандлага ажиглагдаж байна. Түүнчлэн вакцинд хамрагдаж чадахгүй байгаа 0-17 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд маш их халдвар авч, хүндрэх тохиолдлууд цөөнгүй гарч байгаа. Харин ахмад настнуудын хувьд халдвар авах нь харьцангуй бага байна.

Халдвар буурахгүй байгаа асуудалд иргэд шууд вакцинтай холбож ярьж байна. Гэтэл халдварын тархалтад нөлөөлж байгаа маш олон хүчин зүйлс байгаа. Сүүлийн үед олон нийтийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн.

Сүргийн дархлаа яг хэзээ тогтох вэ гэх асуудал яригдаж байна. Үүн дээр хэлэхэд вакцинд хамрагдах насны бүх хүмүүс вакциндаа бүрэн хамрагдах шаардлагатай. Түүнчлэн сүргийн дархлаа тогтоохын тулд яалтчгүй 0-17 насны хүүхдүүдийн вакцины асуудлыг сайн судалж хийх хэрэгтэй” гэлээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн