Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.
Иймд гол мөрний усны түвшин улам нэмэгдэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг малчид, иргэд, тариаланч та бүхэнд онцгойлон анхааруулж байна.
Зураг: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Орхон голын усны түвшин олон жилийн дунджаас 64-см-ээр, аюулын түвшингээс 26-см-ээр их байна.