Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 170 иргэн ирлээ

2021-06-17 09:55
uuriin-ongots

Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлөг оройн 19:23 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 170 иргэн ирж, 2-р эмнэлэг, Вайтхаус, Ибис, Туушин, БиЖи, Майсон, Намуун зочид буудлуудад тусгаарлалаа.

Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн 31 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй