Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдлагууд вирусийн эсрэг эмийн асуудлаар эм ханган нийлүүлэгчидтэй ярилцаж байгаа талаар мэдээлэл өглөө.
Арбидол эм нь тун, ширхгийн тооноос хамаарч хайрцгийн үнэ тодорхой болдог. Хайрцаг, тун хэмжээний ялгаанаас үнэ өөр байдгийг мэдэхгүй төөрөгдөл гарсан байж магадгүй.
Бид ААН болгонтой эмийн үнийг нэг бүрчлэн ярилцаж хэрэглэгчдийн гар дээр очих дээд үнийг хамтарч шийднэ. Хэрэв ААН-үүд үнийг хөөрөгдөл гаргавал торгууль ногдуулж, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно.
Намрын чуулганаар хэлэлцэх хуулиар эмийн үнийн хяналтын тухай хэлэлцэнэ. Одоогоор бидэнд эмийн үнийг тогтоох чиг үүрэг байхгүй.
Импортын үнийн эм нэмэгдэхэд татвараас гадна тээврийн зардал нөлөөлдөг. Арбидолыг Москвагаас Турк, Туркээс Солонгос, Солонгосоос Улаанбаатар гэсэн маршрутаар оруулж ирж байгаа учир тээврийн зардал өндөр.
Тээврийн зардал өмнөхөөсөө тав дахин өссөн байгаа нь эмийн үнэ өсөхөд нөлөөлсөн. Эмийн сан нь халдвар тарах өндөр эрсдэлтэй газар учраас халдвар хамгаалал, ариутгал хийх зардал нь дагаад өсдөг гэх тайлбарыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас олон нийтэд өглөө.
Б.Ирээдүй