Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Улсын их баяр наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд Замын хөдөлгөөнд оролцогчдод зориулан “Тусгайлан заасан мэдээлэх самбар” байршуулхаар болжээ.
Монгол наадам цогцолбор, Төв цэнгэлдэх хүрээлэн, зам дагуу нийт 164 тэмдэг, заалтыг суурилуулах аж.
Энэ онд Замын тэмдэг, тэмдэглэгээний ажлын явц 54 хувийн гүйцэтгэлтэй байгааг холбогдох албаны хүмүүс мэдээлэв. Одоогоор Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний 6027 ам метр талбайд Замын хөдөлгөөн зохицуулах хэвтээ болон босоо тэмдэглэгээг хийсэн байна.
Мөн Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл тавигдсан Замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг заалтуудыг шинэчлэн угсарч, байрлуулах ажил 68 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.